Wednesday, December 23, 2009

Би чулуун зэвсэгтэн


Тээхнэг тэхнолоог хөгжсөн энэ үед, моод монголоор дуусахаа байсан одоо цагт юу гээд чулуун зэвсэгтэн энэ тэрээ солиороод байгаа юм бээ гэж бодож байвал цааш нь яваад хэрэггүй. Учир нь таны алтан сайхан цагийг үнэгүйгээр авчихна. Аа над шиг балрын явдлыг хуваалцах гэсэн нь яахав.
Би гэдэг амьтан чинь Монголиод төрхтөн гэж байгаа. За тэгээд мятр жар гарсан өндөртэй, хөдөө мал морь гэсээр өсөлтийн насаа дуусгасан болохоор нэг шүлэгчийн хэлсэнчлэн хэлсэнч майга хэлээгүй ч майга, ардын багш хичээлийн ширээнд зөв суух ёс журам гэдгийг заасан боловч тоолгүй бага зэрэг барахгүй бөгтөр болсон ба тэрийгээ засах гэж оролдоод ч нэмэргүй болсон гэдэгтэйгээ эвлэрчихсэн, дээлээ урсан шигээ үеийнхэнтэйгээ ноцолдож өссөн, онигор нүдтэй тул дажгүйшиг бүсгүйн хажууд инээхээсээ эмээдэг, хотын цэмцгэр залуусын дэргэд хүйн төрхөөрөө л . . . . . . . яахав дээ хувцасыг нь тайлаад муна мод бариулаад уулын ойд аваачаад хаячихвал яг энэ зурган дээрхтэй адил чулуун зэвгийн төрхтөн шиг л гээд төсөөлчих. Хүний биеийн анатоми гээд хичээл дээр эр бэлгийн эс, эм өндгөн эс гэдгийг гүй мөн сайн тогтоож билээ. Багш тэр үед.. "хүний үр хөврөл хөгжлийн үе бүрийн дамжин өнгөрдөг бөгөөд нялх ураг нь мэлхийнхтэй төстэй байна" гэж зураг дээрхийг тайлбарласан нь миний сонирхолыг ихээхэн татсан төдийгүй саяхныг хүртэл үеийнхэндээ юм мэддэг хүн шиг нэмж хачирлаад бурж өгдөг байж. Үүнтэй жишээлэн бодсон чинь би гэдэг амьтан чинь хүүхэд байхаасаа одоо хүртэл чулуун зэвсгээ хэрэглэсээр байгаа нь өөрийгөө ийн нэрлэхэд хүргэдэг байна шүү. Ёстой л тугалын бэлчээрээс эхлэн тоглоом дэлгэсэндээ гэдэг шиг цаст алтайн нутагт юу л байна чулуу байна. Багадаа айл гэрэн болж тоглохоос эхлээд том жижиг 30 машин, олон өнгийн 69, нилээн хэдэн ява гэчилэн олон техниктэй их баян эр байсан шүү. Жаахан уйдвал хавтгайвтар чулуу аваад туулай дэгдүүлчихнэ. Жаахан томроод байлдаантай кино үзээд ирсэн чинь орос герман 2 тал болоод чулуун байлдаан үүсгэдэг байсан ба ширүүн тулааны галын шугаманд ямагт байсаар нилээн хэдэн зураас толгойдоо нэмсэн. Өсвөр болоод ирсэн чинь эр бяр амтагдаад том том чулууг энд тэнд солиж тавиад л охидод гайхуулмар аяддаг. Улс орон картын системд орж гурил будаа ховордсон чинь чулуун тээрмээрээ хуурсан тарианы гурил хийгээд гэдэс цатгалан. Лазантэрий гэдэг өвчинд хааяа нэрвэгддэг учир хадаас хадах, юм таслах, шалчийлгах зэргийг заримдаа чулуугаар л нүдээд хаячихна. Одоо бол хот газар гэр орон минь " гэр хороолол" гэдэгт нутагтай дээр ажил орой тардагийг хэлэхүү нилээн аймхай хүн чинь чулуу атган зэвсэг болгоод нохой шувуу, сүүлгүй боохой нараас айх айдсаа бага ч гэсэн хагасладаг учир БИ ГЭДЭГ ЧИНЬ ЧУЛУУН ЗЭВСЭГТЭН.
Балрын явдалд шунан үзэхүл Монгол би ч гэсэн хүний түүхийн өвөг үе болох чулуун зэвсэгтэний үе гээч асар урт замын туулжээ гэдгийг шинжлэх ухаанаар илүүрхэгчид судлан баталжээ. 1966 онд хэвлэгдсэн түүхийн ном зохиолд өвгийн нутагт хүн байсан он цагийг 200 мянган жилээр тогтоож байсан бол сүүлийн үед 800 мянган жил гэж тогтоох чулуун зэвсгийн олдвор Баянхонгор аймгийн Нарийн гол, Цагаан агуйгаас олджээ. 800 мян жилийн өмнө Монгол нутаг минь үлгэрт гардаг шиг үхэшгүй мөнхийн зунаараа байдаг байсан гэж тогтоосон болохоор намайг бодуул хувцас хунаргүй л байсан болохоос яг би дүрээрээ чулуу барьчихсан зогсож байсан гэдэгтэй би санал нийлж байна. Дан чулуу судалдаг шинжлэх ухаан байдаг ажээ. Энэ ухаан түүнийгээ палеолит гэж нэрлээд (<<Палайос>> эртний хуучин, <<литос>> чулуу гэсэн грэг үгнээс гаралтай) дээд дунд доод гэж 3 хуваан үздэг. Одоогийнх шиг өдөр цагаар юм өөр болж байсангүй бодсоноос ч их хугацааг хамардаг учир тэгж хуваадаг байхым. Энэ үед над шиг байгааг нь шууд аваад ашиглаагүй юм байна лээ. Байгальд ихээр олддог, зөөлөн дээр нь хагарч цуурахдаа хурц ир үүсгэдэг чулууг ашигладаг байсан ба эдгээр нь өдгөөгийн цахиурт, манат гэсэн нэртэй газраас ихээр олддог гэжээ. Мөсөн эрин гээд хүүхэлдэй шиг бас монгол нутагт мөслөг гээч нь чулуун зэвсэг агсаж байх үед болжээ. Энэ үед миний өвөг даарч хөрөхийг үл үзэж байсан төдийгүй сайхан тарган мах идээд, дулаахан агуйдаа олон нүцгэн бүсгүйгээр нүдээ хужирласан шигээ идсэн амьтдынхаа зургийг зурсан шигээ жаргалтай амьдарч байжээ. Үүнийг нь Хойд Цэнхэрийн агуй гээч нотолдог бөгөөд одоо ч гэсэн тэр агуйд ороход яг саяхан энд байж байгаад андаа явчихсан юм шиг сэтгэгдэл төрдөг шүү.Алдуул хайгаад Хасагийн нутгаар (Баян- Өлгий аймаг) явж байхдаа ихээ мөстэй уул харж гайхан алмайрч байсан нь хожмоо Потанин гээчийн нэртэй мөсөн гол байсан гэдгийг мэдэж билээ. Мөсөн эрин дээр гардаг шиг заан Ховд аймгийн Дөргөн сумын нутгаас 1996 онд олдсон гэдгийг нэг сонин дээрээс 2 циймэрээрээ харан уншсан ба тэр үеийн өвөг уран зургийн галарейгаа нээж байсан Ишгэн толгой гэдэг уулан дээр тоглож өссөн атлаа тэр сайхан зургуудыг олж хараагүйдээ гайхаад байх юм. Ойрын хугацаанд нутагтаан очоод энэ тухай тусгай нийтлэл сараачнаа. Цаашаа судлан уншаад байсан чинь энэ үеийн өвөг маань хөдөлмөрийн, байлдааны зэвсгээ өөрөө хийдэг, байр байшингаа өөрөө барчихдаг, зурдаг сийлдэг байсан юм байна гээд бодохоор би гэдэг чинь долоон дор юм байна гэсэн хаашаа зайлахын аргагүй дүгнэлт хийгдчих юм байна л даа тиймээс одоо ингээд зогсий. Ямартайч над шиг балар эртэд дурлагч нэгэн байхуул лавлан уншивал сонирхолтой бас үр хойчисдоо, сонсоогүй найз нөхөддөө юм мэддэгхүн шиг гайхуулан яривал гэмгүй гэмээр байна. Дараа нь гайгүйхэн чулуу сонгож байгаад тэр хашааны нохойг нэг гасалтал нь авий даа.

No comments: