Sunday, December 20, 2009

Хачирхалтай омогшил


Цагаан хэрмийг харсан нэгэн нь ".. Ийм агуу зүйлийг бүтээсэн ард түмэн ирээдүйтэй байж таарна" гэсний хариу болгож нэгэн нь ".. Үүнийг бариулахад хүргэсэн ард түмэн түүнээс ч илүү түүхтэй" гэж мөчөөрхсөн байхым . Үнэхээр тийм ажээ.
Мөхөс блог хөтлөгч нь өөрийн дурын хоншоордоо хөтлөгдөж тархины удаахан гүрвөлзөөндөө дулдайдан балар цагийн явдлыг сөхөн өөрийн удамсуудад ярих зүйлтэй үлдэх гэсэн өчүүхэн амин зорилготойгоор энэ блогыг нээвэй. За тэгээд эрдэм ухаанаа төгсөрсөн багш ,гүүштэн, бандидуудын ухааны ундарга болсон ном зохиол, нийтлэл блог тэргүүтнээр удаан тэнэж олон юм мэдсэнээр барахгүй охорхон оюунд үлдсэн зүйлийг тэмдэглэн буулгах дээдийн хүсэл оршсон тул янзан бүрийн гэнэтийн юм байвал бүгд миний буруу шүү. Учир мэдэхгүй юмс уурласан арслангийн ам руу гараа чихдэгтэй адил үл мэдэхийн сэтгэлгээгээр таамаг төдий зарим нэг санаа учиг гарвал тэр нь цөм хуурмаг шүү.
Балрын явдалд шунан дурлах бүрт юу гэхийн тэмдэггүй тийм нэг давилуун нэгэн омогшил өөрийн эрхгүй төрөх юм. Би бидний хүүхэд энэ явдлыг эс мэдэн явбаас Монгол хэмээгчийг мартахад хүрэх эмгэнэл байх буй мэт санагдахын учир энэ блог гээчийг өөртөөн зориуллаа.

No comments: