Thursday, December 17, 2009

Хүн миний өвөг Монголын говиос үүсжээ..


1920 онд хужаа хэдэн барлагтай шантгар шар янк ямар зорилготойгоор Хүрээнээ ирсэнийг тэр үеийн өвөг дээдэс минь бараг мэдэхийг хүссэнгүй бөгөөд гагцхүү ЧИЙЧААН гэдэг төмөр тэрэг яаж өөрөө явдаг болохыг мэдэх гээд хоорондоо кинонд гардагчлан газраас тэгээд тос гардаг юм байж дээ, шар тосоор явдаг болов уу, оньс байдаг гэнэ лээ гэхчилэн ярилцаж байсан гэдэгтэй би лав санал нийлэхгүй. Учир нь тэр үеийн миний өвөгт Хаарлээ Дээвэдсоон гэдэг мото хүлэг байсан гэдгийг лав 2 бүлтгэрээрээ сүүдэр шийг нь харсандаг. Лавтай фотошопын эвлүүлэг биш байсан даа. За тэрч яахав. Энэ янкий нь Америкийн үндэсний түүхийн музейн хайгуулчин бас ч үгүй лут толгой бие цогцос байсан гэдэгтэй шинжлэх ухаанаар оролдон илүүрхэгчид хүлээн зөвшөөрчээ. Яаж яваад Монгол ирсэнийг нь сайн мэдэхгүй ч энгийн нэгэн таамаг байна.
Балраас нанхиадууд амь зуухын эрхээр дамнуурга түшиж Монголоос жаахан унгас ноосхон цуглуулаад Бээжин зүгрүүгээ ".... Хай Бээжин сууваа би явбаа" гээд л алхаад мөлхөөд янзан бүрээр хүрдэг энэ ажлаа хүмүүн насандаа хоёр гурван удаа л хийдэг байж. Тэгэж явахдаа Монголын их үүц, алтан говийн ангам ихийг туулахдаа ус хайгаад газар ухах болгонд нь өөрсдийх нь мэддэгээр үхсэн лууных нь яс гардаг байж л дээ. Гэхэд миний өвгөд үүнийг нь элэн галавынх гэдгийг хэдийн мэдээд ҮЛЭГ ГҮРВЭЛ гэдэг нэрийг яг таг оноож өгчээ.Тэгээд өнөөх луухаан лууны яс тэнд байдаг гээд үлгэрийн юмсаа ярисан нь мань янкийн дэлдгэрт дуулдаж миний их говийг зорин ирсэн нь ийм байж мэднэ.
За янкий их говьд арайхийн ирээд өөрийн диваажинг олсон төдийгүй кайфийн дээдийг мэдэрч дэлхийн эхлэл энд байна гээд уулга алдсандаа бантаад Монголын говьд хүн үүсжээ гэсэн онол дэвшүүлэн тэрийгээ баталсан байдаг байна. Яаж ийж тэгсэнийг нь бичгийн их гүүштэн бандитан нар мэдэх бөгөөд миний ухааны хэмжээ, тархины атираасанд бүрэлдсэн чадвар энд хүрээд зогслоо. Нүдэнд дүрслэвээс цэнгэг уст тэнгис далай ширгэн дундарсаар их говь ёроол нь болон үлдэхэд хэдэн зуун саяар тоологдох үлэг гүрвэлийн дундаас хүн миний дээд өвөг нэгэн мичин самж ус уучихаад жаргалтай нь аргагүй хэвтэж байсан биз. Ус ширгэсээр балчиг болон үлдэхэд ус уух болон амьд байхын тэмцэл хэрхэн өрнөж байсны гэрч өдгөө бидний үед өчигдөр болсон мэт хадгалагдан үлджээ. Байдал нэгэнт ийм болсон болохоор хүн миний өвөг мичин самжид багахан ч гэсэн тархины атираа байсан ч юм уу амьд үлдэх аргаа олсоноор барахгүй хоол унд ус ургамал даган явсаар ХОМОСАПИЕНС буюу би үүсжээ. Нөгөөх янки гэддэх Рой Чапман Эндрьюс, Жорж Ольсен нар Төв - Ази Монголын говьд хүн үүсээд бусад газар хувиран явсаар одоо бид болсон гэсэн нэг төвийн үзлийг баримтлан иймэрхүү маягийн баталгаа нотолгоо хийжээ. Мэдээж яаж минийх шиг байхав дээ. Хамгийн чухал нь эдгээр үлэг гүрвэлүүдийн зулзагасууд өндгөөр үрждэг байсныг Монголын говьд хийсэн судалгаагаараа мань янк яг таг тогтоожээ.
Сониурхуулахад юм үзээгүй зангаараа янк эр бас нэг патээнт хулгайлаад явсан гэж байсан. Говьд тэдний ундны ус өдөртөө муудаж усны асуудал нь тун хэцүү байж. Миний өвөгийн гэрээс ус гуйж уухдаа усны модон саваа мөнгөөр доторлосныг харчихаад хожим нь Нил Армстронгоо сар луу явуулахдаа усыг нь яг тэгж базаасан гэсэн. Өвөг маань харин хүнд тусалсан шиг тусалдаг зантай болохоор патээнт энэ тэр гэж сүйд болоогүй л юмдаг. Харин харалган төрийн мунхаг түшмэдийн бодлого хийгээд хар амиа бодсон монгол төрхт хүний гайгаар Монголын говьд хүн үүссэн биш луухайны тариалангийн талбайгаас үүссэн гээд хувирчих магадлал тунчиг өндөр байгаа шүү. Учир хэмээвээс миний өвөгийн үлдээсэн хамаг байдгийг нанхиадад тушааж ходоод руугаа чихдэг хоол болгох гэсэн өчүүхэн сэтгэлт аминч хүмүүн ихэд болсонд оршино.
Ямарч байсан Монголын минь говьд хүн үүссэн гэдэгтэй би 100 хувь санал нийлэхээр барахгүй хүн миний өвгийг ундаалж байсан цэнгэг тэнгисийн усан одоо ч гэсэн хөрсөн доор нь байдаг тухай сонсон юм байна.

No comments: